ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ИХ СПОРТ
Ирээдүйн шилдэг тамирчин төрүүлэх үйлсэд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Доорх дээр даран бүртгүүлээрэй.
Монгол хүний бахархал болсон үндэсний бөхийн барилдааныг уламжлал болгон зохион байгуулах, Монгол улсын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний бөхийн үнэ цэнийг залуу хойч үедээ таниулан өвлүүлж, ирээдүйн хүчит бөхчүүдийг бэлтгэн төрүүлэхэд оршино.
Монгол хүний бахархал болсон сур харвааг уламжлал болгон зохион байгуулах, Монгол улсын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурын харвааны үнэ цэнийг залуу хойч үедээ үлдээх таниулан ирээдүйг харваачдыг бэлтгэн төрүүлнэ.
Монгол хүний бахархал болсон шагайн харвааг уламжлал болгон зохион байгуулах, Монгол улсын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, шагайн харвааны үнэ цэнийг залуу хойч үедээ үлдээх таниулан ирээдүйг харваачдыг бэлтгэн төрүүлнэ.
Монгол хүний бахархал, дэлхийд ганц монгол наадмын соёлыг уламжлал болгон зохион байгуулах, хурдан морь унах соёлыг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үнэ цэнийг залуу хойч үедээ таниулан өвлүүлж, ирээдүйн чадварлаг уралдаанч хүүхдүүд болон уяачдыг бэлтгэн төрүүлнэ.
2026 оны 5-р сарын 23-нд тухайн дүүрэг/сумын Спорт хороонд болно.
2026 оны 7 сарын 1-ээс 4-ний хооронд болно. Хүй 7 худагт.
Үндэсний бөх 7 насны ангиллаар явагдна. Эхний шатны тэмцээн бөхчилсөн хэлбэрээр хасагдах журмаар явагдна.
Финалын барилдаанд шалгарсан бөхчүүд тойргийн журмаар барилдна.
4-5 нас, 6-7 нас, 8-9 нас, 10-11 нас, 12-13 нас, 14-15 нас, 16-17 нас
Бага 8-11 нас, дунд 12-14 нас, том 15-17 нас
Бага 8-11 нас, дунд 12-14 нас, том 15-17 нас
Монгол улсын 21 аймаг Нийслэлийн 9 дүүрэг 330 сумаас тус бүр 1 даага ороцно.
Тухайн төрлүүд дээр Алт, Мөнгө, Хүрэл медал олгох бөгөөд ивээн тэтгэгч байгууллагын шагнал урамшуулал өргөмжлөл гардуулна. Мөн шилдэг тамирчин шалгаруулна. Үндэсний бөхөд "Начин Шонхор" цол олгоно.